“Сэлбэ” дулааны станцыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулах болжээ. Улаанбаатар хотын дэд төвүүдийн нэг Сэлбэд барьж байгаа уг станц нь 28 мВт/ц-ийн хүчин чадалтай. Станцын барилга, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж суурилуулах ажил нь бүрэн дуусжээ. Өдгөө тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга хийж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Түүнчлэн “Хот тохижилтын газар” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан станцын ойр орчмын газрыг тохижуулж байгаа гэнэ. Үүний хүрээнд явган хүний зам тавьж, зүлэг жүүлжээ. Азийн хөгжлийн банк, нийслэлийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд 2019 оноос “Сэлбэ” дулааны станцыг барьж эхэлсэн. Үнс шүүх тусгай технологитой, тортог гаргахгүй, агаар бохирдуулахгүй буюу байгальд ээлтэй эл станцад 30 гаруй аж ахуйн нэгжийг холбохоор төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн М.Оч