Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд Тэтгэврийн тухай хэлэлцээрийн төсөл боловсруулах шинжээчдийн багийнхан хэлэлцээ хийжээ. Тус хэлэлцээнд Казахстаны Элчин зөвлөх Айдар Абишев тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол манай улсаас ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нарын албаныхан багтсан байна. Тэд хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, хоёр улсын холбогдох яам, төрийн байгууллагаас ирүүлсэн саналыг нэмж тусган, эцэслэн боловсруулсан байна. Шинжээчдийн багийнхан дараагийн шатны хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулахаар тохиролцлоо. Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд үзэж буй билээ.