Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш өнгөрсөн сард сэргийлэх манаанд гарч байхдаа, ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчихөөр завдсаныг илрүүлжээ. Тэрбээр, хилийн багана шалгаж явахдаа, соёмбот хөшөөний дэргэд зүс буруу олон хүн зогсож байхыг харсан гэнэ. Улмаар зугтахаас нь урьтаж, араар нь тойрон, ур чадвар гарган саатуулсан юм байна. Хилчин хүний авхаалж самбаа, сонор сэрэмж, ур чадвар гарган хил зөрчигчдийг саатуулсан дэд түрүүч Ц.Цэнд-Аюушийг орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ойн өдөр Монгол Улсын Онц хилчин тэмдгээр шагналаа.