SpaceX компанийн анхны зөвхөн иргэний багийнхантай сансрын хөлөг есдүгээр сарын 19-ны өдөр Флорида мужийн эрэг орчим Атлантын тэнгист амжилттай газардлаа. Сансарын жуулчид гурван өдөр сансраар аялаад иржээ.
Энэхүү сансрын нислэг нь нэг ч мэргэжлийн нисгэгчгүй зөвхөн энгийн иргэдээс бүрдсэн баг байсан гэдгээрээ түүхэнд бичигдэж байна. Сансрын жуулчдын багийг “Shift4 Payments” санхүүгийн компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал тэрбумтан Жаред Исаакман удирджээ. Тэрээр өөрийнхөө болон бусад гурван гишүүний нислэгийн зардлыг төлжээ. Багт агаарын цэргийн хүчний ахмад ажилтан Крис Земброский, геологич Шиан Проктор, эмч Хэйли Арсено нар багтсан байна.
Нислэгийн үеэр жуулчид олон улсын сансрын станц (420 км), Хаббл телескопын (540 км) тойрог замаас дээш Дэлхийгээс 575 км өндөрт гарчээ. Энэ өндөрт “Crew Dragon” хөлөг 27,360 км / цаг хурдтай 90 минут тутамд дэлхийг хэдэнтээ тойрчээ.