Дэлхийн хамгийн өсөлттэй хөрөнгийн зах зээлээр “Bloomberg” Монголынхыг нэрлэжээ. Ингэхдээ Топ-20 индекс 2021 он гарснаас хойш бараг 130 хувиар дээшилснийг тэмдэглэсэн байв. Мөн АПУ компанийн хувьцааны ханш дээрхтэй ойролцоогоор өссөнийг дурдаад, зах зээлийн үнэлгээ нь 517 сая ам.долларт хүрсэн нь Монголын хөрөнгийн биржид тэргүүлэх үзүүлэлт гэж тодотгосон байлаа. Үүнээс гадна Топ-20 индекс 2007 онд 400, 2010 онд 138 хувиар өссөн бол 2012- 2016 онд уналттай байсан гэжээ. Эргэн сануулахад, Топ-20 индекс энэ сарын 10-нд 49 252 нэгж, зах зээлийн үнэлгээ 5.25 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдсон юм.
Бэлтгэсэн Б.Сонор