Олон улсын санхүүгийн байгуулла гуу дын зөвлөмж, бусад Төв банкны авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг судлан үзээд цартахлын үед өөрийн орны онцлогт тохируулсан бодлогын цогц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь олон улсын “сайн туршлага”тай нийцтэй бөгөөд эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, цаашлаад эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн болно. Үүнд:
1. Бодлогын хүүг зургаан хувь болгож, түүхэн доод түвшинд хүргэлээ. Мөнгөний бодлогын хороо (МБХ) 2020 оноос хойш бодлогын хүүг нийт таван нэгж хувиар бууруулж, зургаан хувь буюу түүхэн доод түвшинд хүргээд байна. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил саарч, тодорхой бус байдал нэмэгдэв. Монголбанкнаас цаг алдалгүй арга хэмжээг авч, эдийн засгийн уналтыг зөөлрүүлэх, сэргэлтийг түргэсгэх зорилгоор бодлогын хүүг шат дараатайгаар бууруулсан. Энэ нь эдийн засгийн бо лон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.
2. Төв банкны хүүгийн коридорын өргө-нийг нарийсгаж, бодлогын хүүгээс +/-1 нэгж хувиар тогтоов. Төв банкны хүүгийн коридор нь Төв банкнаас банканд олгох санхүүжилтийн болон хадгаламжийн хүүгийн дээд, доод хязгаарыг тодорхойлж, бодлогын хэрэгслүүдийн хүүгийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх үндсэн бүрдэл болдог. Төв банкны хүүний коридорын дээд хязгаар нь Монголбанкнаас банкуудад олгох репо санхүүжилтийн хүүг, доод хязгаар нь банкуудын Монголбанканд байршуулах хадгаламжийн хүүг тодорхойлдог тул банк хоорондын зах дээрх богино хугацаат санхүүжилтийн хэлцлийн хүүгийн дээд, доод хязгаарыг то дорхойлдог. Мөнгөний бодлогын хо-рооноос өнгөрсөн онд хүүгийн кори-дорыг +/- 1 өргөнтэй болгож нарийсгах шийдвэр гаргасан нь цар тахлын үед банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, илүү бага хүүгээр Төв банкнаас репо санхүүжилт авах бололцоог бий болгох зорилготой юм.
3. МБХ төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нийтдээ 4.5 нэгж хувиар бууруулж, зургаан хувь байхаар шийдвэрлэв. Энэ нь банкны эх үүсвэрийн дол ларжилтыг бууруулж, үндэсний валю таар эх үүсвэр татахыг дэмжихийн зэрэгцээ банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих зорилготой. Ингэснээр систе-мийн хэмжээнд банкуудын 720 орчим тэрбум төгрөгийг заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдсөн байна.
4. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгсэл нэвтрүүлэв. Энэ нь ажлын байрыг дэмжих, санхүүгийн зах зээлд урт хугацаат шинэ хэрэгслийг нэвтрүүлэх, ирээдүйд эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход хувь нэмэр оруулах салбарыг хямралд гүнзгий өртөхөөс сэргийлэх зорилготой арга хэмжээ юм. Уг санхүүжилтийг 2021 оны гуравдугаар сарын МБХ-ны ээлжит хурлын шийдвэрээр боловсруулах, үйлчилгээ болон 200-гаас дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв. 2021 оны наймдугаар сарын байдлаар Монголбанкнаас 895 тэрбум төгрөгийн урт хугацаат дахин санхүүжилтийг банкуудад хуваарилаад байна.
5. “Ковид-19” цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлийн хугацааг сунгах боломж олгов. Монголбанкны Мөнгөний бодлогын хо рооны 2020 оны дөрөв, найм, 11 дүгээр сарын ээлжит бус хурлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эргэн төлөлтөд доголдол үүссэн, хэрэглээний зээлийн хугацааг макро зохистой бодлогын өр, орлогын болон хугацааны зохицуулалтаас үл хамааран 12 хүртэлх сараар сунгах боломжийг бүрдүүлсэн. Энэхүү арга хэмжээний хэрэгжилт 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр дууссан бөгөөд банкууд нийт 146 704 зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн бүтэц өөрчилсөн нийт хэрэглээний зээлийн 67 хувь нь зургаан хүртэлх сараар зээлийн хугацааг сунгасан байна.
6. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцын ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг хойшлуулав. Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпорац ОССК ХХК болон банкууд хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцын ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг 2020 оны эхнээс хойш гурван удаа гаргав. Энэхүү хөнгөлөлтийн хүрээнд 2021 оны II улирлын байдлаар 59 926 өрхийн 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ.
7. Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын зарим зохицуулалтыг сулруулав. Монголбанк нь цар тахалтай холбоотойгоор банкны актив ангиллын журамд өөрчлөлт оруулж, 2020 оны гуравдугаар сараас эхлэн ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “хэвийн” зээлийн хувьд 15 хоногоос 90 хоног, “анхаарал хандуулах” зээлийн хувьд 91 хоногоос 120 хоног, “чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус нэмэгдүүлсэн. Түүнчлэн энэ хүү хөнгөлөлттэй зохицуулалтаас 2021 оны наймдугаар сараас эхлэн шат да раа тай гаргах бөгөөд зээлийн хугацаа хэтэрсэн хоногийг (90 хоног) 2021 оны наймдугаар сараас 75, 2021 оны аравдугаар сараас 60, 2021 оны арванхоёрдугаар сараас 45, 2022 оны хоёрдугаар сараас 30 хоног, 2022 оны дөрөвдүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна журмын өөрчлөлтийн хүрээнд хэрэглээний бо-лон бизнесийн зээлийн бүтцийг өөр-чилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруул сан тохиолдолд уг зээлийг жур-мын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэ-вээр тогтоов. Үүний үр дүнд биз-несийн зээлийн бүтцийг өөрчлөхөд хяз гаар лалтгүй болж, банкууд 2021 оны зургадугаар сарын байдлаар 2 249 аж ахуйн нэгжийн 2.6 их наяд төгрөгийн бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгээд байна.
8. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чад-варын харьцааны шаардлагыг сул-руу лав. Монголбанкнаас 2020 оны гуравдугаар сард “Банкны үйл ажил-ла гаа ны зохистой харьцааны шалгуур үзүү лэлтийг тогтоох, түүнд хяналт та-вих журам”-д түр хугацааны өөрчлөлт оруулж, төлбөр түргэн гүйцэтгэх чад-варын зохистой харьцааг 25 хувиас 20 хувь хүртэл бууруулав. Энэхүү шийдвэрийг хэрэгжих хугацаа 2021 оны зургадугаар сард дууссан болно.
9. Банкны зээл олголтыг дэмжих зо рил-гоор банкны системд нөөц хөрөнгө бүрдүүлэх арга хэрэгслүүдийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулав. Тодруулбал, банкны эрсдэл даах чадварыг хамгаалах зориулалт бүхий нөөц интервал (capital buffer)-ыг бүр дүүлэх хугацааг 2022.01.01 (нэг хувь), 2022.07.01 (хоёр хувь) болгож хойшлууллаа.