Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Монгол Улсын өмнөд хил Замын-Үүдээс хойд хил Алтанбулагийн хилийн багана хүртэлх 1100 км замыг туулах зорилтоо нэр төртэй хийгээд амжилттай биелүүллээ. Гүйх төлөвлөгөөгөө жилийн өмнө гаргаж, өглөө бүр гүйж өөрийгөө бэлдсэн тэрбээр наймдугаар сарын 1-ний өдрөөс 1100 км зайг туулах аяллаа эхлүүлсэн юм. Т.Рэнцэнбадам өдөр бүр 20-30 км гүйсээр 48 дахь өдөр дээрээ ийн бариандаа орлоо.
Монгол хүн хатан зориг, тэвчээр, хатуужил, тууштайг өөрийн биеэр үлгэрлэж, харуулсан спортын мастер Т.Рэнцэнбадам танд орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 88 жилийн ойн баярын мэнд хүргэе.