“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын бага хурлыг энэ сарын 24-нд “Шангри-Ла” зочид буудалд “Пи Эм Ай Монголиа чаптер” ашгийн бус байгууллага зохион байгуулах нь. Салбар бүрийн менежерүүдийг нэгтгэн, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга аргачлал, шилдэг туршлагаас хуваалцах боломж олгох уг хурлын дэд сэвдүүд нь ногоон өсөлт, хямралын менежмент, тогтвортой хөгжил зэрэг аж. Тус бага хурлаар салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 400 орчим хүн цугларч, хоорондоо танилцан, найман цагийн турш мэдлэг, мэдээллээ хуваалцахын сацуу олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх гэнэ. Хүсвэл байгууллагууд энэхүү бага хурлыг ивээн тэтгэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг pmimongolia.mn цахим хуудаснаас авч болох нь. Ингэснээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүддээ олон улсын төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлэн ажиллахаар эрмэлзэж буйгаа гадаад, дотоодын түншүүддээ танилцуулах, мэргэжлийн боловсон хүчнийг байгууллагадаа татах, шинэ хэрэглэгч, хамтрагчтай болох, итгэмжлэгдсэн, мэргэшсэн, топ менежерүүдтэй харилцаа тогтоох ач холбогдолтой аж. Мөн Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх судалгааны үр дүнтэй тогтмол танилцаж, бизнесийн үйл ажиллагаагаа уялдуулан хөгжүүлэхэд нөлөөтэйг дурдлаа.
Бэлтгэсэн Б.Сонор