Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны асуудлаар ярилцлаа. Тэр дундаа бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцов. Энэ жил Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Буриад улстай хамтран, соёл, шинжлэх ухааны хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгааг орлогч дарга В.Б.Цыбикжапов дурдлаа.