УИХ-ын дарга Г.Занданшатар “Үр дүнтэй, утга учиртай ардчиллыг дэмжихэд хууль тогтоох байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт цахим хуралд оролцов. Уг хурлыг Энэтхэгийн парламентаас зохион байгуулсан бөгөөд Олон улсын парламентын холбоо болон Австри, Гвиней, Итали, Мальдив, Шри Ланка, Арабын Нэгдсэн Эмират Улсын хууль тогтоох байгууллагын удирдлага үг хэллээ. УИХ-ын дарга “Монгол Улс нь ардчилсан засаглалыг дэлхий дахинд дэмжин ажиллах эрмэлзэл, хүчин чармайлтыг тууштай дэмждэг. Ардчиллын үйл явц дахь үндэсний парламентуудын үүрэг, оролцоог тодотгож, шударга ёс, энх тайван, хөгжил цэцэглэлт, хүний эрхийг хангах нь чухал” хэмээсэн юм.