Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны санхүүжилт бүхий төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл энэ сард нийслэлийн гурван сургуулийн талбай бүрэн засварт орж дуусах талаар албаныхан мэдээллээ. Засварын ажил одоогоор 60-80 хувьтай яваа бөгөөд хүйтний эрч чангарахаас өмнө хүүхэд багачууд, хөлбөмбөгчдийн хүсэн хүлээсэн ногоон талбайнууд эргэн ашиглалтад орно гэнэ. Засварын ажлын хүрээнд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резинийг сольж, Нийслэл, Дүүрэг, сургууль, клубүүдтэй хамтран, хашаа, гэрэлтүүлэг зэргийг шийдэхээр ажиллаж буй.