Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ8867 агаарын хөлөг өнөөдөр 10.40 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан байна. Тус нислэгээр нийт 257 зорчигч 6913 кг тээштэй буусан байна. Тодорхой хэлбэл, нислэгээр нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Харин “Кемпински, Новотел, Туушин, Би Жи зочид буудалд 21 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүлжээ.