“Гурвалжингийн гүүрэн гарц”-ын хэв гажилтын заадсыг засварлах ажил маргаашаас эхлэх нь.
Иймд,
-Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарцын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 23.00 цагаас есдүгээр сарын 20-ны өдрийн 07.00 цагийн хооронд
-2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 08.00 цагаас есдүгээр сарын 22-ны өдрийн 22.00 цаг хүртэл,
-Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарцын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас есдүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд
-2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 22.00 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.
Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг албаны хүмүүс анхаарууллаа.