Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн Монгол Улсад 2021 оны эхний найман сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх судалгааг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард бүртгэгдсэн гэмт хэргээс албан тушаал, ашиг сонирхол, авлигын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 197 бүртгэгдсэнээс энэ онд 387 болж 96.4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 153 байснаас энэ онд 160 болж 4.6 хувиар тус тус өссөн байна. Авлигын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 20 байснаас энэ онд зургаа болж 70 хувиар буурсан байна. Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард нийт 14 956 гэмт хэрэг бүртгэгдсэний 9499 хэрэг буюу 63.5 хувь нь Улаанбаатар хотод, 5440 хэрэг буюу 36.4 хувь нь хөдөө гарчээ. Хилийн чанадад 17 хэрэг буюу 0.1 хувь нь бүртгэгдсэн байна.
Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад, улсын хэмжээнд нийт 3044 хэрэг буюу 16.9, Улаанбаатар хотын хэмжээнд 2108 хэрэг буюу 18.2, хөдөөд 939 хэрэг буюу 14.7 хувиар буурсан бол хилийн чанадад гурван хэрэг буюу 21.4 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл