БСШУЯ-ны (хуучин нэрээр) Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дар гаар ажиллаж байсан Б.Оргил, “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тэрбээр уг хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцэж мөн тоогоор дээрх хүмүүсийг ялаас чөлөөлж буй нь энэ. Уг нь 2019 оны гуравдугаар сард Б.Оргил, Ш.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцээд хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцоод хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэ мээн ял шийтгэлээс нь чөлөөлж байж. Энэ удаад ч мөн адил эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлж шийдвэрлэсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хачирхалтай. Эсвэл хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажил тан нь шүүгчээсээ эмээгээд мэдээлэл авч өгч чаддаггүй юм уу, энэ хэргийг хэрхэн шийдсэнийг бидэнд хэлсэнгүй. Гэхдээ өөр эх сурвалжуудаас хэрхэн шийдвэрлэснийг нь мэдэх боломжтой учраас Б.Оргил, Ш.Энх-Амгалан нарыг ялаас чөлөөлсөн гэ дэг мэдээллийг уншигчдадаа хүргэж байна. Уг нь шүүхийн ту хай хуулийн 12.2-т “Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна”, 12.5 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэ дээлнэ” гэж заасан. Хуулийн энэ заалтаа шүүгч З.Болдбаатар мэддэг л бай маар сан. Мэдэхгүй бол элдэв хэл аманд орж сахил гын шийтгэл хүлээж байхынхаа оронд хуулиа судлавал яасан юм бэ гэдгийг сануулъя. Эсвэл ямар нэг ашиг сонирхлын үүднээс дээрх шүүгдэгч нарт ямар хариуцлага оноосон талаараа мэдээлэхээс цааргалав уу. Ер нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат ны шүүхийн цөөнгүй шүүгч өөрсдийнхөө өдөр тутам мөрддөг Шүүхийн тухай хуулийн дээрх заалтыг үл ойшоож буйгаа эргэж нэг ан хаарахад гэмгүй биз ээ.
БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны хяналтын ин женер, Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга асан Б.Оргил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин 2013 оны есдүгээр сарын 16-нд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороонд барих канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалангаас 35 сая төгрөгийн хахууль авсан. Тендерийн баримт бичгийн шаард лага хангаагүй материалыг шалгаруулалтыг бүрэн биелүүлсэн мэтээр үнэлж, Үнэлгээний хо рооны гишүүдэд танилцуулан шалгаруулж, 556.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг өөрийн эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэ хээр давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
Бэлтгэсэн Г.Орчлон