“Нэг Монгол” ТББ-ын санаачлагаар Австрали улсын “Weber- Rescue system” ХХК-аас Онцгой байдлын ерөнхий газарт 130 сая төгрөгийн өртөг бүхий аврах ажиллагааны багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр “Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, багаж хэрэгслийг хандивласанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэлээ.
“Нэг Монгол” ТББ нь “Weber- Rescue system” ХХК-тэй хамтран 2019 онд Герман улсад зохион байгуулагдсан олон улсын сургалт дадлагад Онцгой байдлын байгууллагын 12 алба хаагчийг хамруулж байсан аж.