Нийслэлээс гэр хорооллын зарим газрыг дахин төлөвлөж барилгажуулж буй. Төсөл хэрэгжүүлэхээр тендерт шалгарсан зарим аж ахуйн нэгж "цүнхнийх" байж таараад олон хүнийг гудамжинд гаргасан нь бий. Амжилттай хэрэгжүүлээд гэрт амьдарч байсан Дулмаа, Доржийг хананаасаа ус, халаалтаа авдаг байр сууцад оруулсан нь ч цөөнгүй. Алдаатай оноотой боловч гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсээр байна. Энэ удаа Хот байгуулалт хөгжлийн газраас дахин хэд хэдэн байршилд барилга барих тендер зарлажээ.
Тодорхой хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон 29 багцын 65 орон сууцны барилгуудын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалт зарлажээ. Төсөл зарласан байршлуудтай танилцана уу.
№ | БАГЦ | БАЙРШИЛ |
1 | БГД-01 | Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1,32 га |
2 | БГД-02 | Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1,38 га |
3 | БГД-09 | Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0,64 га |
4 | БГД-10 | Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 1,6 га |
5 | БЗД-05 | Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, нийт 0,13 га |
6 | БЗД-07 | Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт0.21 га |
7 | БЗД-10 | Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га |
8 | БЗД-11 | Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр, нийт 1,23 га |
9 | БЗД-13 | Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 30 дугаар байр, нийт 0,17 га |
10 | БЗД-14 | Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0,26 га |
11 | ХУД-06 | Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0,52 га |
12 | ХУД-08 | Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0,26 га |
13 | ХУД-09 | Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0,2 га- |
14 | ХУД-11 | Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны20 дугаар байр, нийт 0,26 га |
15 | ХУД-13 | Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0,15 га |
16 | СХД-01 | Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0,84 га |
17 | СХД-02 | Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт 0,64 га |
18 | СХД-03 | Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га |
19 | СХД-04 | Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0,79 га |
20 | СХД-05 | Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0,19 га |
21 | СХД-06 | Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0,32 га |
22 | СХД-07 | Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0,16 га |
23 | СХД-08 | Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0,05 га |
24 | СХД-09 | Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0,64 га |
25 | СХД-10 | Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0,68 га |
26 | СХД-11 | Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0,2 га |
27 | СХД-12 | Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0,48 га |
28 | СХД-13 | Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1,0 га |
29 | СБД-01 | Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га |
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон иргэд нэн тэргүүнд юунд анхаарах вэ?
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, дагаж гарсан журамд заасны дагуу төсөл 4 үе шатаар явагдахаар заасанчилан төсөл хэрэгжих талбайд нийт оршин суугчид дараах зүйлсийг нэг тэргүүнд анхаарах шаардлагатай. Үүнд:
- Төслийн талбайг сонгон шалгаруулахдаа нийт оршин суугчидаас санал авдаг. Тиймээс иргэд санал авах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, саналын дүнг тоолох, дүн мэдээг мэдэх эрхтэй, түүнийг танилцуулахыг шаардах эрхтэй.
- Төслийн талбарт байгаа иргэдээс санал авах, төслийг эхлүүлэхдээ иргэдийг мэдээ мэдээллээр хангах, зөвшилцөх, тохиролцох ажлыг 1 жилээс доошгүй хугацааны өмнө төрөөс зохион байгуулсан байдаг. Тиймээс төр хэрхэн оролцох, оролцож байгааг иргэд шаардах шаардлагатай байдаг.
- Төсөл хэрэгжүүлэх талбайд барилгын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хэд хэдэн компанийг иргэдэд танилцуулж, тэднээс сонгох боломжийг олгох үүргийг төр хүлээдэг. Тиймээс ямар барилгын компани, хэр хөрөнгийн чадавхитай, туршлага нь ямар байгаа, хөрөнгө тасархгүй, иргэдийг хохироохгүйгээр эрсдэлээ даван туулах чадавхийг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Үүнийг иргэд шаардаж мэдэх хэрэгтэй байдаг.
- Төслийг хэрэгжүүлэгч компанитай хамтраад төсөлд хамрагдах өмчлөг, эзэмшигч иргэдийн эрхийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор нийт оршин суугчдын 75 хувийн саналаа буюу гишүүнчлэлтэйгээр байгуулагдах Төрийн бус байгууллага байх ёстой байдаг. Ингээд төслийн талбарын иргэд итгэмжлэгдсэн иргэдээсээ сонгон 2 болон түүнээс дээш гишүүнийг хуульд заасны дагуу “Хяналтын хороо”-нд оруулж өдөр тутам мэдээ мэдээллээр хангагдах эрхээ эдлэх боломж байдаг.
- Нэгэнт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхлэж байгаа бол оролцохгүй, нүүхгүй гэж бодож байгаа бол та хохироод үлдэхээр хуулийн зохицуулалт байдаг. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3в-д заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан нөхөх олговортойгоор нүүлгэж болохоор заасан байдаг. Ийм тохиолдолд шүүхээс үнэлгээний компаний үнэлсэн үнэлгээгээр нөхөх олговорыг олгох тул тохиролцоогүйгээс үүдэн хэд дахин хямд өртөгтэйгээр нүүх эрсдэл үүсдэг. Мөн нөгөө талаар байшин хооронд амьдрах нөхцөл бололцоогүйгээр үлдэж, ус, цахилгаан, дулаанд холбогдох боломжгүй, дараа нь газраа үнэд хүргэх нөхцөлгүй болж үлдэх тохиодлууд байсаар байна. Өнгөрсөн тугшлагаас харвал аль болох компаниа, төрөө иргэд нэгдэж шахаж ажиллах нь илүү үр дүнтэй байна.