Өмнөх Засгийн газрын хуралдаанд автозамын түгжрэлийг бууруулах 15 зорилтыг танилцуулсан. Үүний нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Эл ажлыг хүрээнд ачаалал ихтэй гурван чиглэлд 05.00-00.30 цагийн хооронд нийтийн тээврээр иргэдэд үйлчилж эхэлжээ. Тодруулбал,
- Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник,
- Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв,
- Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа гэнэ.