Амрах сайхан. Гэхдээ амрахаар улам ядардаг гэж хүмүүс гомдоллох нь түгээмэл. Тэгвэл АНУ-ын Пенсильван, Лос-Анжелес, Калифорнийн их сургуулийн судлаачид “Амарч, чөлөөт цаг зав ихтэй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй” гэж мэдээллээ. Нэг жил гаруй хугацаанд 21 700 хүнийг хамруулсан судалгаандаа тулгуурлан ийнхүү мэдээлсэн юм байна. Оролцогчид туршилтын хугацаанд өдөр бүр юу хийж байгаагаа нарийвчлан тайлбарлаж байжээ. Судалгааны эхний шатанд хүмүүсийг хэсэг хугацаанд амраахад сайхан байгаагаа илтгэсэн бол дараагийн үед чөлөөт цагийг нь нэмж, амралтыг сунгасан аж. Ингэхэд оролцогчид тавгүйрхэн ядарч, бүр шалтгаангүй өвдөж эхэлсэн гэнэ. Чөлөөт цаг нэмэгдсэн даруйд л ийм шинж тэмдгүүд илэрчээ. Ингээд өөр бүлэг хүмүүсийг яг энэ байдлаар туршихад мөн л адил “өвчин” тусаад байж. Энэ бүхнээс үүдэн чөлөөт цаг их байх нь эрүүл мэндэд тусгүй гэж мэдээлсэн юм байна.
Бэлтгэсэн Э.Хана