Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн буюу гэмтлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ, хиймэл эрхтэн (протез,ортопед)-ийг гадаадад хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг жишиг үнийг баримтлан олгодог. Тэгвэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг шинэчилжээ. Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн олгодог. 2013-2020 онд инфляци дунджаар 6.0 хувиар өсч, үнийн тогтвортой байдал 2013 оноос хойш жил бүр тодорхой хувь, хэмжээгээр өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгааг хийж, жишиг үнийг нэмсэн байна.
Шинэчлэгдсэн жишиг үнийн мэдээллийг хүснэгтээр хүргэе.