Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-д зам тээврийн ослын 822 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд 9, орон нутагт 1 хүн гэмтэж, 4 хүн амиа алджээ. Мөн тус албаныхан гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 234 зөрчлийг илрүүлсэн байна. Тиймээс иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд явганаар оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.