Амиа хорлох зорилгоор голын ус руу орсон иргэнийг авран хамгаалж чадлаа. Тодруулбал, Хан-уул дүүргийн 9-р хороо Нисэхийн хадан хясааны баруун талд Туул голд хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 14-ний 00:30 цагт Аврах ангид ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Чингэлтэй дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй амиа хорлох зорилгоор голын усанд орсон байжээ. Алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, амь насыг нь авран хамгаалж чаджээ.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар