Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн пүрэв гаргаас шалгаж эхэллээ. Энэ сарын 9-нд хууль сахиулах байгууллагынхан түүнээс тайлбар мэдүүлэг аваад явуулсан бөгөөд хорьж мөрдөх шаардлагагүй гэж үзсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд илүү мэдээлэл өгөхөөс цааргалж байгаа юм. Гэхдээ зарим мэдээллийн хэрэгслээр дамжуулсан шиг үндэслэлгүй хөрөнгөжсөн, гэр бүлийнх нь орлого гэнэт өссөн зэрэгтэй холбоотой хууль зөрчсөн зүйл тогтоогдоогүй, шалгалт үргэлжилж байгаа тул мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн эх сурвалжууд өгүүлэв.