ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч болон орлогч дарга нарыг шинээр томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар хурандаа С.Ганбямбыг, ЗХЖШ-ын орлогч даргаар бригадын генерал Ч.Цогтжаргал нарыг томилсон юм. Энэхүү албан тушаалд томилсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар томилгоог ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан байна.
Өмнө нь, ЗХЖШ-ын зөвлөлийн гишүүдээр Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар хурандаа Ц.Жавхланбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч даргаар хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч тэргүүн ахлагчаар Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар хурандаа С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын даргаар бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргаар бригадын генерал П.Доржсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчаар бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчааро бригадын генерал О.Энхбаяр нар ажиллаж байсан ч ийн заримыг нь өөрчиллөө.