Говь-Алтай аймагт өсвөр насны хөвгүүд маргаж, нэгийгээ хутгалж, хүнд гэмтээсэн ноцтой хэрэг энэ сарын 9-нд бүртгэгджээ. Хэргийн талаар хуулийн байгууллагаас тодруулахад, 15 настай М нь 16 настай эрэгтэй Ж-г хэд хэдэн удаа хутгалж хүнд гэмтээсэн гэдгийг хэллээ. Хохирогчийг эмнэлэгт яаралтай хүргэснээр амийг аварсан аж. Гэхдээ хохирогч дотуур цус их алдаж, хэвлий болон нарийн, бүдүүн гэдсэндээ ноцтой шарх авсан, биеийн байдал нь маш хүнд байгаа гэнэ.