Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хог хаягдал, тээвэрлэлт, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцжээ. Тус байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлуудаа нээлттэй мэдээлэв.