Хан-Уул дүүргийн нутаг, Буянт-Ухаа дахь "Капитрон" банкны салбарт хутгатай этгээд дайрч орон, бусдын биед халдахыг завдсан хэрэг гарлаа. Тодорхой хэлбэл, өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 09-ний 17.30 цагийн үед дээрх ноцтой хэрэг гарсан аж. Халдлагын үеэр золоор хүн бэртэж, гэмтээгүйгээс гадна банканд ямар нэг хохирол учраагүй байна. Гэсэн ч зэвсэгтэй этгээд зугтжээ. Дөнгөж сая цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр гэмт хэрэгтнийг олоогүй, эрэн сурвалжилсан хэвээр байгаа аж. "Капитрон" банкнаас хэргийн талаар албан ёсоор мэдэгдэл гаргажээ.