“Лантуун дохио” ТББ-ын хамт олон Европын Холбооноос олгодог "Хүний эрхийн шагнал” хүртлээ. Тус хамт олны олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, итгэл, хариуцлагатай, ил тод байдал, хүүхэд хамгааллын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, тэр дундаа Ид шидийн орон төслийг онцгойлон "Хүний эрхийн шагнал"-ыг гардуулсан байна. Тус шагналыг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “Лантуун дохио” ТББ-ынханд гардуулж өгч, цаашдын үйл хэрэгт амжилт хүсэв. Төслийг санаачлагчдын нэг Ч.Ганжавхлан нүүр номоороо дамжуулан "Энэ шагнал бүх дэлхийн Монголчуудын хичээл зүтгэл, оролцоо, идэвх, хариуцлагыг үнэлсэн том хүндэтгэл билээ. Биднийг тууштай дэмжин ажилладаг бүх дэлхийн Ид шидтэй ах, эгч нартаа баярлалаа. Хүүхэд хамгааллын салбарын хөгжилд цаашид ч чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулж хичээн ажиллах болно. Хичээл зүтгэлийг маань үнэлсэн EU Delegation to Mongolia-д нийт хамт олон болон хамтрагч байгууллага, бүх дэлхийн Монголчуудын өмнөөс талархал илэрхийлье" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.