Энэ сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар Улаанбаатарын дийлэнх зах, худалдааны төвд хонины ястай мах нэг кг нь дунджаар 11 100, үхрийнх 13 500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ нь үхрийн ястай мах өмнөх долоо хоногийнхоос 60 төгрөгөөр буюу 0.7 хувиар хямдарсан дүн болсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Мөн үхрийн цул махыг кг-ыг нь дунджаар 14 500 төгрөгөөр үнэлсэн нь долоо хоногийн хугацаанд 100-гаар багассан үзүүлэлт аж. Харин хонины цул махны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэн 10 500-д хүрчээ.
Үүнээс гадна монгол төмс нэг кг нь 750- 850, лууван 2200-2300, байцайг 1500-1600 төгрөг байгаа нь долоо хоногт дунджаар таван хувиар буурсан дүн гэдгийг тус газрын тайланд дурдав. Харин шар болон хүрэн манжин, нарийн ногооны үнэ тогтвортой байгаа гэнэ. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар “Эмээлт” захад малчдаас үхрийн нэг кг махыг 7500-9600, хониныхыг 6500-7800, ямаа, тэмээ, адууныхыг 5500-6000 төгрөгөөр худалдан авч байв.