Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв байгуулж, өчигдөр нээлээ. Хөдөлмөрийн насны, Улаанбаатарт амьдардаг нэг сая орчим иргэний 70 хувь буюу 700 000 хүн жижиг, дунд, өрхийн бизнес эрхэлдэг аж. Тэдэнд тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэхэд нь туслах, бизнесийг нь бойжуулах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уг төвийг байгуулжээ. Бизнес эрхлэгчид санхүү, маркетинг, хууль, эрх зүйн зөвлөгөө авч, инновац нэвт рүүлэн, мэдээллийн технологийг нутагшуулахад ч зөвлөх үйлчилгээнд хандаж болох гэнэ. Мөн үйлдвэрлэлээ өргөжүүлж, ашиг орлогоо өсгөхөд чиглэсэн төрөл бүрийн сургалтад хамрагдан, шилдэг аж ахуйн нэгжүүдээс туршлага судлах боломжийг бүрдүүлсэн аж. Тус төв Чингэлтэй дүүргийн XV хорооны нутагт, Сэлбэ дэд төвд байр шилтай юм. Ташрамд дурдахад, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт улсын хэмжээнд 900 000 гаруй хүн ажиллан, хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг үйлдвэрлэдэг.
Бэлтгэсэн С.Дулам