УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, тэд мэдүүлсэн, эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг. Уг нь сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн нам, эвслийн болон бие даагчид гэсэн 18 нэр дэвшигчийн мэдүүлгийг хүлээн авахаар бэлтгэсэн байсан ч нэг нь хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй гэнэ. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан хүмүүсийн ХОМ-ийг АТГ-ын цахим хуудсанд энэ сарын 18- наас байршуулах юм. Ташрамд дурдахад, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба зөв нам, “Зөв хүн-Электорат” эвсэл нэг, АН, МАН, Ард түмний олонхын засаглал нам, Дэлхийн монголчууд нам, ИЗНН, ШИНЭН тус бүр хоёр хүн нэр дэвшүүлж, Х.Бат-Ялалт, Б.Одхүү, М.Чингисхаан нар бие даан өрсөлдөхөөр хүсэлтээ гаргасан. Харин Сонгуулийн ерөнхий хороо Хэнтий аймаг буюу 18 дугаар тойрогт ШИНЭН, ИЗНН, Дэлхийн монголчууд нам, Сонгинохайрхан дүүрэг буюу 28 дугаар тойрогт Ард түмний олонхын засаглал намын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав.