Есдүгээр сарын 15-аас аж ахуйн нэгж, албан газар, айл гэр гэлтгүй бүгд дулаантай болох нь. Өмнөх жилүүдэд зөвхөн айл, өрхүүдийн халаалтыг түрүүлж өгдөг байсан. Харин аж ахуйн нэгжүүд хожим халаалтаа авдаг байв. Харин өнөө жил 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрт хангажээ. Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан энэ талаар “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэх мэдээлэл өгөв.
Түүнчлэн Баян-Өлгий, Ховд аймгийнхан ч гэсэн энэ сарын 15-наас нийтээрээ халаалттай болно хэмээн эх сурвалж мэдээлсэн.