Өнөөдрөөс эхэлж “Модны 2”-ын автозамыг хааж, засвар хийж эхэллээ. Тодруулбал, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км автозамын өргөтгөж, асфальт-бетонон хучилт хийх юм байна. Засварыг есдүгээр сарын 10-нд хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд дээрх хугацаанд иргэд тус замаар зорчихгүй байхыг албаныхан анхаарууллаа.