Замын-Үүдээс Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүлжээ. Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10 гаруй кг байгалийн чулуу байжээ.