"Модны 2"-ын автозамыг маргаашаас буюу есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ гэнэ. Тодруулбал, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавьсан бөгөөд маргааш тус замыг хааж, асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм байна. Иргэд эдгээр өдрүүдэд тус замаар зорчихгүй байхын албаныхан анхаарууллаа.