Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг өчигдөр хүлээн авлаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, МАН, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, Дэлхийн монголчууд нам, ИЗНН, Гэр хороолол хөгжлийн нам, ШИНЭН нам нэр дэвшүүлж, хуульд заасан баримт бичгийг ирүүлжээ. Мөн Х.Бат-Ялалт 28, М.Чингисхаан 18 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлж, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өглөө. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32.11 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо тэдний баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх, эсэхээ шийдвэрлэх юм.