Хүүхдийн төлөө сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зориулна. Мөн олон улс, тив дэлхийн соёл урлаг спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулна. Цаашлаад олон улс, тив дэлхийн соёл урлаг спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ хэмээн ХНХЯ-наас мэдээлж байсан. Өнөө жилийн тухайд Зам тээврийн ослоос хүүхдүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахад Хүүхдийн төлөө сангаас дэмжлэг үзүүлж, Зам тээврийн яам болон бусад байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.
Учир нь энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн осолд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115, орон нутагт 106 нь гэмтэж бэртжээ. Ноцтой нь 28 хүүхдийн амь хохирсон аж.
Ташрамд дурдахад, Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүлээлгэн өгсөн билээ.