Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан Халамжаас-Хөдөлмөрт зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийж дараах мэдээлэл, чиглэл өглөө. Тодорхой хэлбэл, нийслэл, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдэд мэдээлэл хүргэх, ажилгүй иргэдийг намрын ажилд татан оролцуулахаар болжээ. Үүнээс гадна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг татан оролцуулж дэмжлэг үзүүлэх гэнэ. Улмаар хүнсний талон авдаг иргэдэд ажил санал болгох замаар ургац хураалтын ажилд татан оролцуулах зэрэг ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулахыг чиглэл болголоо.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд
1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг олон нийтэд сурталчлан таниулах аяны хүрээнд тус салбарын онцлог, давуу тал болон үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах олон талт ажлуудыг орон даяар зохион байгуулах.
2. Улсын хэмжээнд явагдах "Ургац хураалт”-ын ажилд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Халамжаас-Хөдөлмөрт бодлогын зорилтын хүрээнд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж ажиллах. Тус ажлыг салбарын хэмжээнд дараах удирдлага зохион байгуултаар хангаж, зохион байгуулах аж.