Монголын хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд түүхэн дээд түвшнээ шинэчилсээр байна. Тодруулбал, Топ-20 индекс өнгөрсөн баасан гарагт 2.6 хувиар дээшлэн 45 579 нэгжид хүрэв. Ингэснээр уг индекс өмнөх до лоо хоногт 4505 нэгж буюу 11 хувиар өслөө. Эргэн сануулахад, үүнээс өмнөх долоо хоногт дээрх индекс 23 ху виар дээшилж байв.
Мөн баасан гарагт зах зээлийн үнэлгээ анх удаа 4.8 их наяд төгрөг давсан юм. Тодруулбал, энэ өдөр уг үнэлгээ 4.83 их наядад хүрлээ. Долоо хоногийн өмнө дээрх дүн 4.5 их наяд төгрөг байсан билээ.
Бэлтгэсэн Ц.Ундрал