Өчигдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч амиа алджээ. Тиймээс иргэд хөдөө орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүс зүүх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох. Мөн мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлахыг Тээврийн цагдаагийн албаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-аас гудамж замын хяналт шалгалт хийхэд согтуугаар жолоо барьсан 157 зөрчил илрүүлсэн бөгөөд нийслэлд 104, орон нутагт 53 нь бүртгэгдсэн байна.