БНСУ-д зорчиж буй зарим иргэд ПСР шинжилгээний хуурамч хариу үзүүлсний улмаас төлөвлөгөөт нислэгийг удаа дараа цуцалж буйг эх сурвалж мэдээллээ. Хуурамч хариу гаргасан лаборатори болон шинжилгээний төвийн эрхийг цуцалж, хуулийн арга хэмжээ авах гэнэ. Үүнтэй холбогдуулан авиа компаниуд ПСР шинжилгээний шаардлагыг өөрчилсөн байна. Тодруулбал,
- БНСУ-д бууж байгаа цагаас 48 цагийн дотор COVID-19 ПГУ (PCR)-ийн шинжилгээ өгч “Сөрөг” гарсан хариутай байх
- Шинжилгээний хариуг 24 цагийн дотор Англи хэл дээр тухайн эмнэлгийн албан бланк дээр хэвлүүлж, өөрийн гадаад пасспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах
- Эмчээр гарын үсэг зуруулж, тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.
- ГЭРЭГЭ, E-MONGOLIA аппликэйшны аль нэгийг гар утсандаа татан авч суулгаж бэлдсэн байх
- Шинжилгээний хариуг “ГЭРЭГЭ эсвэл E-MONGOLIA апплэйкэйшн-д шивэгдэн орсон хариутай нь "Бүртгэлийн цэг" дээр тулган шалгана
- “ИНТЕРМЕД" эмнэлэгт шинжилгээ өгсөн бол таны утсанд мессежээр ирсэн шинжилгээний хариу бүхий линкээр шинжилгээний хариуг тулгах болохыг анхаарна уу