Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны бүртгэлийн журамд заасныг үндэслэн бүртгэлтэй хувьцаат компаниудын ангиллыг шинэчилжээ. Тухайлбал, үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаараа тэргүүлэгч компаниудыг хамруулсан I дүгээр ангилалд “Ард кредит ББСБ”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Инвескор ББСБ”-ыг шинээр багтаажээ. Тэгвэл II дугаар ангилалд “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”, “Тандэм инвест ББСБ” зэргийг шинээр оруулсан аж. Харин II ангиллаас “Оллоо” компанийг хасаж, III ангилалд оруулсан байна.
Бэлтгэсэн Б.Сонор