Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших "Талын буйр" гэх амралтын газраас өнгөрсөн сарын 31-ны 20.00 цагийн орчимд гарсан иргэн сураггүй алга болсон тухай дуудлагыг энэ сарын 1-ны 10.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Улмаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” компанийн ажилтнууд өчигдөр 05.30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөн өдрийн 11.00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 километр зайд орших Хулст нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай нас барсан байсныг олсон гэнэ. Алба хаагчид цогцсыг шавраас гаргаж, Халхгол сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.