НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канадын Засгийн газраас “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Сингапурын Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн тэтгэлэгт цахим хөтөлбөрт төрийн байгууллага, салбаруудын төлөөлөл болсон 20 албан хаагчийг сонгон шалгаруулж, суралцуулжээ. Төрийн албан хаагчдыг олон улсын жишгээр бэлтгэх, кредит сонгох, цахим сургалтыг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй сургуулиудтай харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр тус сургуультай хамтран ажиллаж байгаа аж. Тэдний төгсөлтийн арга хэмжээний үеэр Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Бодлого төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулахад чиглэсэн энэхүү хөтөлбөр нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед шинэ ур чадвар, дадал хэвшилд суралцахад дэмжлэг болох зорилготой” хэмээн онцолсон.