Хотын дарга Д.Сумъяабазар Төрийн ордны баруун хаалганы дэргэд 3 сар суусан С.Цэвээн гуайд 2 өрөө байны түлхүүр гардууллаа. 75 настай буурай нөхрөө нас барсны дараа улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. С.Цэвээн гуай энэ талаар "Би 1990-ээд онд ханиасаа өнчирч үлдсэн. Хүүхдүүд минь 13, 15 настай байсан юм. Дээрээс нь төр засаг 28 жил ажилласан бол тэтгэвэрт гар хэмээн хүчээр ажлаас халсан. Түүнээс хойш 30 жилийн турш үнэн цагаанаар амьдрахдаа хүнд зам туулсан. Намайг төрийн ордны гадна суулт зарлаж эхлэхэд Д.Сумъяабазар дарга уулзаж, "Настай хүн гадаад ингээд сууж байгааг хараад их өрөвдөж байна. Эргэж уулзана" гэж хэлээд явсан. Өнөөдөр хэлсэндээ хүрч, хүлээж аваад хоёр өрөө байр өгсөнд баярлаж байна. Төр ханийн минь нэрийг цагаатгаж, цэвэрлэж өглөө. Хэлмэгдэл заавал баяр баяслаар дуусах ёстой. Энэ ёсоор боллоо. Үр хүүхдүүд минь, та бүхэн ч гэсэн сэтгэл цагаан яваарай. Зам мөр тань үнэн цагаан байна" хэмээн захьлаа.