Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Монгол дахь суурин төлөөлөгч А.Петерсоныг хүлээн авч уулзав. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, ойжуулалтад чухал ач холбогдол өгч буйг дэд сайд тэмдэглэж, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх, техникийн туслалцаа, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдний зүгээс цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын чиглэлээр манай улстай хамтран ажиллах боломжтойгоо хэллээ.