Америкийн эрдэмтэд коронавирусийг амьсгалын замын өвчин биш, учир нь энэ өвчний үеэр юуны түрүүнд уушги биш судаснууд гэмтдэг гэж мэдэгджээ.
"COVID-19-ээр өвдсөн хүмүүст амьсгалын замын хүндрэл илрэхээс өмнө уушгины системийн судасны эд эсийн үрэвсэл үүсдэг гэж бид үзэж байна. Энэ нь цус харвалт болон цусны эргэлтийн хүндрэлтэй холбоотой бусад хүндрэлүүд түгээмэл байдгийг тайлбарлаж байна" гэж шинжлэх ухааны Journal Circulation Research сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд онцолжээ.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд SARS-CoV -2-ийн зөвхөн S уургаас бүрдсэн хуурамч вирусийг бүтээсэн байна. Үр дүнд нь тэдгээр уураг л COVID-19-ийг үүсгэдгийг тогтоогджээ. Судалгааны явцад энэхүү S-уураг нь ACE-2 рецепторт нөлөөлснөөр эсийн митохондрийг гэмтээж, улмаар судасны ханыг гэмтээдэг нь тогтоогджээ. Өвчний хүнд хэлбэрийн үед судаснуудад цусны бүлэгнэлт үүсэж өвчтөнийг үхэлд хүргэдэг байна.
Энэ судалгааныхаа үндсэн дээр эрдэмтэд COVID-19-ийг ханиад томуутай зэрэгцүүлж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.