Оюутан, сурагчид танхимаар хичээллэж эхлэхтэй зэрэгцэн есдүгээр сард автозамын түгжрэлийн оргил үе эхэлж буй. Өмнө жил иргэдийг бухимдуулсан "0" зогсолт дахин давтагдах магадлал өндөр аж. Тэгвэл албаныхан түгжрэлийг бууруулахтай холбогдуулан дараах саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Тодруулбал,
- Нийтийн тээврийг 05:30-00:00 цаг хүртэл ажиллуулах,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх,
- Даатгал, татварыг нь төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй,
- Дугаарын хязгаарлалтыг 100 хувь хангаж ажиллаж. Учир нь нийслэлд буй 652 мянган автомашины 60-70 хувь нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцдог
Дээрх саналыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.