Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүн хоорондын зайг барих үүднээс автобуснуудын тоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс нэмж, 50 автобус үйлчилгээнд гарган, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Автобусны буудлууд дээр хяналтын байцаагч нар тодорхой хуваарийн дагуу ажилласаар буй. Иргэн та тэдгээр байцаагч нарт гомдол саналаа хэлж болох нь.
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны тоог нэмэгдүүлэх, ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд анхаарч байгаагаа гэнэ. Тиймээс иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амын хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийн картаар үйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй юм.