Цагдаагийн байгууллага ам бүл 10 мянгуулаа. Тэдэн дээр нэмээд олон нийтийн 500 орчим цагдаа хууль сахиулдаг. Тэгвэл дээрх байгууллага олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэхээр сонгон шалгаруулалт эхлүүллээ. Олон нийтийн цагдаагийн сул орог тоог нөхөн хангах чиглэлээр цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан болзол шалгуурыг хангасан 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэдийн хүсэлтийг хүлээн авч судлах аж. Улмаар 2021 оны есдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс шаардлага хангасан залуус өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалаа өгөх боломжтой гэнэ.
Иргэд юу бүрдүүлэх вэ?
1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Ял шийтгэлийн лавлагаа
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5.Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
6.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
7. Хорооны засаг даргын тодорхойлолт
8.Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
9.Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
10.Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.